Одоохондоо дэлхий дахинаараа янз бүрийн цаг агаарт нөлөөлөгдөж, тэр нь хүний биеийн эрүүл мэндэд нөлөөлөх төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд зохих хэмжээнд нөлөөлж байна. Тааламжтай уур амьсгал нь сэтгэл санааг сэргээж, амьдралын урам зоригыг хөгжөөн, ажлын үр бүтээмжийг ч өндөр болгодог. Үүний эсрэгээр хэвийн бус цаг агаар нь хүнийг бухимдуулах, цээж чухалдан бачимдаж сандрах буюу тамирдаж ядрах төдийгүй сэтгэцийн талын эмгэг илрэх боломжтой болгодог.
Судалгаанаас үндэслэвэл, өнгөрсөн зуунд дулааны хэмжээ өндөр болсон үзэгдэл нь бүх бөмбөрцөгт 100 мянган иргэдийг ган хагсаргад нэрвэгдүүлсэн байна. Мэдрэлийн өвчний хэмжээ 8 хувиар нэмэгдсэний зэрэгцээ үүнээс болсон зам харилцааны осол ч 5000 хувь нэмэгдсэн байна. Бөмбөрцгийн хэмжээнд ер бусын цаг агаар ба гай гамшиг нь зарим хүмүүсийн сэтгэцийн даацаас хэтэрч, хүмүүс тайван амрах нь хэцүү болж, оюун мэдрэл нь хөшүүн болсон байдал илрэв. Эдгээр нь зарим улс орны сэтгэцийн эмч нарын анхааралд орж, зарим орон нутагт цаг агаарыг түрүүлж мэдүүлэхдээ зохих сэтгэцийн хамаатай санууламж өгч байна.
