БНДАУ-ын Гаалийн ерөнхий газрын гаргасан тоо бүртгэлд, 1-р сард Дундад улсын импорт экспортын нийт хэмжээ 2 триллион юань буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 10.8% хувиар буурав. Үүний дотор экспорт нь 1 триллион 230 тэрбум юань буюу 3.2% хувиар буурч, импорт нь 860 тэрбум юань буюу 19.7% хувиар буурчээ. Тухайн сард худалдааны ашиг нь 366 тэрбум 900 сая юаньд хүрснээр 87.5% хувиар нэмэгдсэн гэжээ.
Энэ оны 1-р сард Дундад улсын гадаад худалдааны импорт экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс буурсан байдлын талаар Дундад улсын орчин үеийн олон улсын судлалын хүрээлэнгийн дэлхийн эдийн засгийн судлаач Чэнь Фэн-ин, энэ нь дотоод гадаадын хамтын хүчин зүйлээс болсон гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ: -Импорт, экспорт хоёул зэрэг буурсан гол шалтгаан нь 2015 онд дэлхийн эдийн засаг тааруу, уналтын дарамт нүүрлэж байна. Ийм байдал улам ил тод болж байна. Олон улсын худалдаа идэвхтэй биш байгаа нь Дундад улсын импорт экспортод нөлөөлж байна. Хоёрт, Дундад улсын эдийн засаг өөрчлөлтийн шатандаа байна. Дундад улсын эдийн засгийн шинэ төлөв байдалд олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ, ялангуяа өргөн хэрэглээний барааны эрэлт хэрэгцээ буурч байна гэв.
Түүнчлэн сар шинийн баяр оны эхээр импорт экспортын үзүүлэлтэд нөлөөлдөг. Улирлын чанартай энэ үйл явдлын үеэр 1-р сард Дундад улсын импорт экспортын нийт хэмжээ, экспорт ба импорт нь тус тус 7.1%, 1.3%,14.4% хувиар буурчээ. Энэ нь он солигдох үе болон сар шинийн баяртай шууд холбоотой байдаг гэж Дундад улсын Худалдааны яамны судлалын хүрээлэнгийн судлаач Жан Ли үзэж байна. 1-р сард Дундад улсын механик цахилгаан бүтээгдэхүүн болон уламжлалт хөдөлмөр ихээр зарцуулдаг бүтээгдэхүүний экспорт бүгд зохих хэмжээгээр буурсан байна. Үүнд механик цахилгаан бүтээгдэхүүний экспорт 681 тэрбум 50 сая юаньд хүрч, өнгөрсний мөн үеийнхээс 1.3% буурчээ. Хөдөлмөр зарцуулалт ихтэй бүтээгдэхүүний экспорт 270 тэрбум 80 сая юаньд хүрч, 8.4% буурчээ. Эдийн засгийн нэрт тоймч Е Таньфэн үзэхдээ, "Одоогийн байдлаар, гадаад худалдааны экспорт ерөнхийдөө буурсан. Ялангуяа импорт их хэмжээгээр буурсан, үүний дараа уламжлалт худалдаа орж байна. Дундад улс уламжлалт худалдааг голлодог учир одоогоор уналт ихтэй байна. Гуравдугаарт нь бүтцийн чанартай уналт орж байна, үүнд уламжлалт хөдөлмөрийг голлодог үйлдвэрлэлийн салбарууд байгаа ба энэ нь өргөжөөд механик цахилгаан бүтээгдэхүүний салбарыг хамарсан байна гэжээ.
Харин гаалийн бүртгэлийн дагуу 1-р сард Дундад улс 10 сая 290 мянган тонн ган материал экспортолж, өнгөрсний мөн үеийнхээс 3 сая 530 мянган тонноор нэмэгдсэн буюу 52.1%-иар өссөн байна. Дундад улсын ган материалын экспорт 5 сар дараалан шинэ амжилт тогтоожээ. Дундад улсын орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн дэлхийн эдийн засгийн асуудлаарх мэргэжилтэн Чэн Фэн Ин үзэж байгаагаар, "Миний олж харсан маш сайн үзэгдэл гэвэл, ган материалын салбарт хөрөнгө оруулалтаар экспортыг нэмэгдүүлэх байдал ажиглагдаж байгаа болохоор 1-р сард экспорт 52%-иар өсчээ. Одоогоор хэрэгжүүлж байгаа "Нэг бүс нэг зам","Дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох" зэрэг стратеги нь Дундадын экспортыг нэмэгдүүлж болох юм. Цаашид бид олон улсын хөрөнгө оруулалтад түшиглэж, экспортоо нэмэгдүүлэх болно" гэжээ.
Сяахан Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, статистикийн ерөнхий газрын дарга Жэн Юешэн хэлэхдээ, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжсэн Дундад улсын засгийн газрын цуврал арга бодлого нь Дундад улс гадаад худалдааны өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. Мөн Дундад улс гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжих цуврал арга бодлого боловсруулан гаргасан бөгөөд энэхүү бодлого үр өгөөжөө өгсөөр байна. Өөрчлөлт шинэчлэлийн үр ашиг ч улам өргөжих болно. Дундад улсын гадаад худалдааны өсөлтийг урагшлуулахад эдгээр хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэх төдийгүй улам эрчимжсээр байх болно гэжээ.

