solongonews
Бохирдуулалтын эх үүсвэрийг нийтэд ил болгоно
2015-03-07 21:08
Бохирдлын эх үүсвэрийг олон нийтэд ил болгох тухай

3 дугаар сарын 7-нд Дундад улсын Хүрээлэн буй Орчинг Хамгаалах Яамны сайд Чэнь Жинин агаар мандлын бохирдлыг засах салбар дахь энэ оны ажлын төлөвлөлтийг танилцуулахдаа, мэдээллийг ил болгох цар хэмжээг өргөтгөн, бохирдуулж буй эх үүсвэр бүхнийг нийтэд ил болгож, нийгмийн бүх хүчийг дайчлан тоосонцор мананг хамтдаа засах байдлыг бүрдүүлнэ гэж тэмдэглэжээ.

12 дахь сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ийн 3 дугаар чуулганаас мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа тэрээр ингэж илэрхийлсэн байна.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл