solongonews
Таван махбод
2015-02-05 09:52
Инь, ян энергийг нарийвчлан судалбал чи энерги нь мод, гал, шороо, төмөр, усан махбодод задардаг.

Эдгээр 5 махбод өөр өөрийн улирал (хавар, намар, намрын адаг, зун, өвөл) болон өдрийн тодорхой цагийг эрхшээдэг. Чи энергийн тухайн махбодын цаг болоход эдгээрийн уур амьсгал өнгө төрхийг төсөөлснөөр чи энергийн махбод бүрийг мэдрэх болно . Таван махбодын эргэлт (зохилдлогоо) Цаг улирал солигдоход чи энергийн 5 төрөл тухай бүрт нь дагалддаг. 5 махбод нэг нь нөгөөтэйгээ харилцан хамааралтай байх нь Фэн Шуйгийн нэгэн гол зарчим юм. Махбод бүр хойноосоо орж буй махбодын энергийг нэмэгдүүлэн тэтгэж байдаг. Тухайлбал ус модыг, мод галыг, гал шороог, шороо нь төмрийг, төмөр нь эргээд усаа тэтгэж байдаг. Ингэснээр махбодууд өөрийн тэтгэх тойргийг үүсгэнэ. Хэрэв 5 махбодын аль нэг нь энергээ авч чадахгүй дутагдвал өмнөх махбодынх нь энерги өөр махбодд шингэснээр ус махбодоо эвдэлж эхэлдэг. Тухайлбал модон махбодын чи энерги багадсан уу усан махбодын энерги гал махбодын энергийг эвдэж муугаар нөлөөлдөг. Иймд гэртээ 5 махбодын энергийг тэнцвэржүүлэх нь чухал. Зургийн тайлбар: Таван махбодийн тойрогт махбод бүр нь дараагийн махбодио тэтгэж, харин түүнийг алгасаад дараагийн махбодио устгах нөлөөтэй байдаг. Таван махбодыг ашиглан бэрхшээлийг шийдэх нь Таван махбод тус бүр өөр өөрийн сэтгэл хөдлөлтэй, зан чанартай байдаг. Иймд махбодын хүчийг мэдэж, зохицуулснаар та сэтгэл хөдлөлөө залж удирдаж чаддаг болно. Тэтгэх тойрогт үзүүлснээр хойдохь махбодоосоо энергийг нь авч хэт хүчирхэгжээд байгаа махбодын энергийг амьдрал ахуйдаа багасгах нь зүйтэй.

Та мөн өмнөх бусад махбодын эвдэгдсэн, багассан энергийг нөхөж аваарай. Тухайлбал: Гунигтай байх нь төмөр махбодын Чи энергитэй холбоотой байдаг. Хэрэв та гунигтай, дорой байдаг бол ойр орчиндоо шороо болон усан махбодын энергийг нэмэгдүүлээрэй. Модон махбод Зан чанарын дутагдалтай тал * Уур уцаартай * Сэтгэл гонсгор байдал * Анхаарал болгоомжгүй * Тэсвэр тэвчээргүй * Түргэн хуумгай Ургамал, тэр дундаа өндөр ургамал, модон эдлэл юм уу, модон гадаргуутай зүйлс, тавилга, хувцасны өлгүүр мэтийн өндөр зүйлс, босоо гэрэлтүүлэг, босоо судалтай хээ зэрэг нь модон махбодын энергийг үүсгэдэг. Гал махбод Зан чанарын дутагдалтай тал * Хөөрөлтэй * Хэрүүлч * Хийрхүү * Уулгамч Асч буй лаа, эсвэл задгай зуух, тод хурц гэрэл, нарны туяа, тод улаан юм уу, нил ягаан өнгө, шовх үзүүртэй од хэлбэрт зүйлс, гурвалжин пирамид хэлбэртэй эд, тахир муруй хээ, шовх навчтай ургамал зэрэг нь гал махбодын энерги үүсгэдэг. Шороо махбод Зан чанарын дутагдалтай тал * Бие даасан * Хашир хянамгай * Шийдэмгий бус * Болхи удаан * Хардамтгай Шавар, шавран ваар, эдлэл, шар, бор, бор шаргал өнгө, шавар саванд ургаж буй намхан пагдгар ургамал, кофены ширээ зэрэг намхан, өргөн, тавилга хивс, хивсэнцэр хөшиг зэрэг нь шороон махбодын энергийг үүсгэдэг. Төмөр махбод Зан чанарын дутагдалтай тал * Гутранги үзэл * Мэдрэмтгий * Шийдэмгий бус * Гунигтай байдал * Муу санаатай Ган, төмөр, гууль болон бусад төмөрлөг хэрэгсэл, занар, гантиг, боржин зэрэг хатуу чулуун гадаргуу, цагаан саарал эсвэл мөнгөлөг өнгө, дугариг бөмбөгөр, бөөрөнхий хэлбэрт эд зэрэг нь өрөөнд төмөр махбодын энергийг үүсгэдэг. Усан махбод Зан чанарын дутагдалтай тал * Уур уцаартай * Хариуцлагагүй * Ганцаардмал * Тусгаарлагдмал * Аймхай Шилэн эдлэл, тунгалаг цайвар, шар, хар өнгө (толь болон шилэн нүүртэй зураг) толь болон нүүрийг нь шиллэсэн зураг, муруй тахир хэлбэртэй тавилга, мөлхөө ургамал усан махбодын энергийг үүсгэдэг.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл