Манжуурын гаалийн 2-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2014 онд Өвөр Монголын Оростой хийсэн экспорт, импортын хэмжээ 18 тэрбум 750 сая юаньд хүрсэн нь Өвөр Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 21 хувийг эзэлсэн байна. Орос нь Өвөр Монголын хоёр дахь том худалдааны түнш болжээ. Үүнд Орос улсад экспортолсон хэмжээ 3 тэрбум 990 сая юань, импортын хэмжээ 14 тэрбум 760 сая юань, худалдааны алдагдалтай бланс 10 тэрбум 77 сая юаньд хүрч, 2013 оныхоос 16.5 хувь буурсан байна.

2014 онд Өвөр Монголоос Орос улсад экспортолсон гол бараа бүтээгдэхүүн нь механик болон цахилгаан хэрэгсэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөдөлмөр зарцуулалт ихтэй бараа байна.
Өвөр Монголын импортын гол бүтээгдэхүүн нь эрчим хүч бөгөөд үүнээс гадна модон материал, нефть, цэвэршүүлсэн тос зэрэг бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн байна. 2014 онд Өвөр Монголоос Орос улсаас экспортолсон механик болон цахилгаан хэрэгслийн хэмжээ 1 тэрбум 20 сая юань хүрч, 93.8 хувь нэмэгдсэн байна.
