solongonews
Дун Жүнь Орос, Киргизстанд айлчилна
2026-04-23 16:44
Дун Жүнь Орос, Киргизстанд айлчилна

Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жүнь урилгаар Орос, Киргизстан улсад 04-р сарын 23-28-ны өдрүүдэд айлчилж, Киргизстаны нийслэл Бишкектэд зохиогдох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралд оролцоно. Хуралд оролцох хугацаандаа Дун Жүнь илтгэл тавих бөгөөд холбогдох улсын дипломат төлөөлөгчдийн багийн ахлагчидтай уулзаж, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал, батлан хамгаалах аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцоно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл