Бүх Дундадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян хурлыг даргалан 3 дугаар чуулганы тэргүүлэгчид, нарийн бичгийн даргыг сонгож, чуулганы хэлэлцэх хэргийг баталсан байна.
Жан Дэжян хурлыг даргалах үедээ: -12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулган 3 сарын 5-нд чуулж эхэлнэ. Хурлын бэлтгэл ажил хангагдсан гэжээ.
Бэлтгэл хурлаар санал оруулан 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн даргыг сонгожээ. Тэргүүлэгчид 172 хүний бүрэлдэхүүнтэй, Ли Жянгүө нарийн бичгийн даргын тушаалыг хариуцах болжээ.
Хурлын баталсан хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний дагуу 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулган засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, 2014 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал болон 2015 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хянан хэлэлцэж батлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх болно.
