solongonews
Баярын өдрийн хөгжөөнт тоглоом
2015-03-07 22:52
Өвөр Монголын төлөөлөгчдийн “3 • 8” буюу Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг тэмдэглэх наадам хөгжилтэй болов.

         “Монголоороо таая! Монголоор таасан ч буруудсанд орохгүй! Хурдлаач, цаг болох гэж байна шүү!” гэж Хүүдагуул, Эрдэнэгэрэл хоёр төлөөлөгч үг таах тоглоомоо үргэлжлүүлнэ.

        3 дугаар сарын 7-ны өдрийн үдээс хойно 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хуралд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн 14 эмэгтэй төлөөлөгч болон хэсэг бүлэг эрэгтэй төлөөлөгчийн “3 • 8” буюу Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг тэмдэглэх наадам Бээжин дэх Өвөр Монгол том байшинд хөгжилтэй болж өнгөрлөө.

        Наадам нь эмэгтэй, эрэгтэй төлөөлөгчид хоёр хоёроороо нэг баг болж “Засгийн газрын ажлын тайлан”-д дурдсан гол чухал үсэг таах тоглоом гаргаж, “Засгийн газрын ажлын тайлан”-г өөр нэгэн хөгжөөнт аргаар суралцаж, баярын өдрөө утга агуулгатай өнгөрүүлсэн байна.

        Наадам нь Дүн Юнь төлөөлөгчийн “Хун галуу” гэсэн монгол ардын дууны уянгат эгшгийн дунд өндөрлөв. 

Зохиогч: Сурнаа Д· Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл