solongonews
Энэ онд аж үйлдвэрийн шинэчлэлтийг улам гүнзгийрүүлнэ
2015-02-02 19:13
Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас мэдэгдэхдээ, хэвийн үйл ажиллагааны явцал аж үйлдвэрүүд техникийн өөрчлөлт, бүтцийн зохицуулалтыг түргэн шуурхай хийдэг болжээ.

Хятад улс 2014 онд 31 сая 100 мянган тонн төмөр, 81 сая тонн цемент, 37 сая 600 мянган хайрцаг шил боловсруулах хүчин чадалтай хоцрогдсон зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Ингэснээр өнгөрсөн оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.

Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас мэдэгдэхдээ, хэвийн үйл ажиллагааны явцал аж үйлдвэрүүд техникийн өөрчлөлт, бүтцийн зохицуулалтыг түргэн шуурхай хийдэг болжээ. Үүнд үйлдвэрүүд техникийн шинэчлэлтэнд зориулж үл хөдлөх хөрөнгийн 40 гаруй хувийг зарцуулах болсон нь хоцрогдсон аж үйлдвэрийг халсны үр өгөөж ил тод болж, эдийн засгийн шинэ өсөлтийн цэгийг бий болгох мэдээлэл хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ гэжээ.

2015 онд шинээр хөгжиж байгаа аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэх стратегийг гол болгож, хоцрогдсон аж үйлдвэрийг хааж, хэт үйлдвэрлэлийг чанд хязгаарлаж, аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх болно гэж Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамнаас мэдэгдлээ.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл