Малын үнийг тогтвортой байлгана
2015-01-29 00:24
Гэгээнхаш бол ӨМӨЗО-ны Арав, Арван Нэг, Арван Хоёрдугаар ээлжийн ардын төлөөлөгч болно. Тэрбээр 10 гаруй жил малчин төлөөлөгчийн хувиар ӨМӨЗО-ны Ардын төлөөлөгчдийн их хуралд оролцон, хөдөө орон нутгийн малчин түмний санал санаачилгыг дэвшүүлж, ардын төлөөлөгчийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэсээр иржээ .
Гэгээнхаш хуучин Барга хошууны Зүүн-Үзүүр сумийн Цагааннуур багийн малчин. Тэрээр 8-р ангиа төгсөөд хөдөө гарч малчин болсон аж. “Ажил хийвэл ам тосдоно” гэдгээр түүний буцалтгүй зүтгэлээрээ өрх гэрийнхээ амьдралыг сайжруулснаар үл баран өөр бусдыг өөд нь татсаар өнөөдрийг хүрчээ.
Энэ ээлжийн “Хоёр хурал”-д тэрээр нутаг бэлчээрийн экологийг хамгаалах, малчдын тэтгэмжийг нэмэгдүүлэх, малчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх зэрэг малчдын ахуй амьдралтай холбоотой гурван талын санал санаачилгыг дэвшүүлэхээр байгаа аж.
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
