solongonews
Шоколадтай бялуу
2015-02-09 16:33
Шоколадтай бялуу хийх аргыг танилцуулж байна.

Орц: Өндөг 3 ширхэг, гурил 55 гр, элсэн чихэр 50 гр, тос 20 гр, ус 20 гр, хар шоколад 40 гр.
Амтлагч: Давс 1/10 халбага, хөөлгөгч 1/4 халбага, нимбэгний шүүс хэдэн дусал, шар айраг 1 гр, тохиромжтой хэмжээний цөцгий тос, хоолны навч зэрэг болно.
Гал тогооны хэрэгсэл: Шарах шүүгээ, өндөг холигч зэрэг.
Хийх арга:
1. Өндөгний шар цагааныг ялгаж, өндөгний шар дотор 20 гр элсэн чихэр хийж жигд зуурна.
2. Дараа нь тос болон усаа хийж жигд зуурна, зуурмаг дээрээ гурил болон хөөлгөгч, давсаа хийж мөн жигд зуурна.
3. Өндөгний цагаанд хэдэн дусал нимбэгний шүүс дусааж цахилгаан холигчоор хөөсөртөл холино. Дараа 30 гр элсэн чихрээ гурав хуваан хийж зуурна.
4. Зуурсан бялууны зуурмагаа 6 инчийн хэвэнд хийж, урьдаар халаасан 180 хэмийн шарах шүүгээнд 35 минут болгоод гаргаж хөргөөнө.
5. Цөцгийн тосон дээрээ тусгай хөөлгөгч бага хийж хөөлгөж хөвсийлгэнэ. Хөргөсөн бялуугаа гурван хэсэг болгон хэрчиж дээр нь бэлэн болсон цөцгий тос түрхэнэ.
6. Шоколадаа няцалж бага зэргийн ус хийж хайлуулна.
7. Хайлуулсан шоколадаа угаасан навчны ар талаар түрхэж, царцсан хойно нь навчийг хуулж авбал навчны хэлбэртэй шоколад бий болно.
8. Үлдсэн шоколадны зуурмаг дотор шар айраг хийж жигд зууран цэвэр уутанд хийж хөлдөөгчинд хийж царцсаны дараа гарган шар буурцагны хэмжээтэй хэрчиж шоколадан цэцэг хийнэ.
9. Бялууны дээр шоколадны үүрмэг өөдөс цацаж шоколадан навч болон цэцгийг чимэглэнэ. Ингээд амтат сайхан шоколадтай бялуу бэлэн болно.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл