solongonews
Хөххот-Эрээний хооронд зорчигч тээврийн галт тэрэг нэмж ажиллуулна
2026-05-27 11:26
Хөх хот-Эрээний хооронд зорчигч тээврийн галт тэрэг нэмж ажиллуулна

Эрээнхотын Зам тээврийн газар, Эрээний галт тэрэгний өртөөний тавдугаар сарын 26-нд мэдэгдсэнээр, тавдугаар сарын 29-ний өдрөөс Хөх хот-Эрээн хооронд хоёр чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг нэмж ажиллуулна.

Тухайлбал: K7924/5 галт тэрэг баасан гараг бүрийн 10:16 цагт Хөх хотоос хөдөлж, 15:46 цагт Эрээн хүрнэ. K7926/3 галт тэрэг 18:00 цагт Эрээнээс хөдөлж, 22:44 цагт Хөх хот хүрнэ.

K7932/3 галт тэрэг ням гараг бүрийн 17:55 цагт Хөх хотоос хөдөлж, 22:41 цагт Эрээн хотноо хүрнэ. K7934/1 галт тэрэг 23:50 цагт Эрээнээс хөдөлж, даваа гарагийн 06:34 цагт Хөх хот хүрнэ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл