solongonews
Хүн дунджийн ДНБ анх удаагаа 70 мянган юанийг давлаа
2015-02-03 09:14
2014 онд Өвөр Монголын хүн дунджийн дотоодын нийтийн бүтээгдэхүүний хэмжээ буюу GDP 71.044 мянган юаньд хүрсэн.

Саяхан Өвөр Монголын өөртөө засах орны Статистикийн хорооноос мэдээлснээр, 2014 онд Өвөр Монголын хүн дунджийн дотоодын нийтийн бүтээгдэхүүний хэмжээ буюу GDP 71.044 мянган юаньд хүрсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь анх удаагаа Өвөр Монголын хүн дунджийн дотоодын нийтийн бүтээгдэхүүний хэмжээ 70 мянган юанийг давсан үзүүлэлт гарч, мөн үеэсээ 7.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн Дундад улсын хэмжээнд хүн дунджийн дотоодын нийтийн бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам.долларыг давсан 8 муж / хот, өөртөө засах орон/-ийн нэг болжээ.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл