solongonews
Хятадын Улаан загалмайн нийгэмлэг гамшгийн тусламжид 400 сая гаруй юань зарцуулжээ
2026-05-07 17:51
Хятадын Улаан загалмайн нийгэмлэг гамшгийн тусламжид 400 сая гаруй юань зарцуулжээ

 

5-р сарын 7-ний өдөр Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлснээр, 2025 онд Хятад улсын хэмжээнд Улаан загалмайн нийгэмлэг газар хөдлөлт, үер ус зэрэг төрөл бүрийн гамшигт шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч, нийт 228 удаа онцгой байдлын хариу арга хэмжээ авч, яаралтай авран хамгаалах ажиллагаа, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр байрлуулах болон гамшгийн дараах сэргээн босголт зэрэгт зарцуулсан хөрөнгө, бараа материалын хэмжээ нийтдээ 400 сая юаниас давсан байна.

Үүний зэрэгцээ гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгожээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд яаралтай тусламжийн сургалтад давхацсан тоогоор 6.21 сая хүн хамрагдсан байна.

Мөн улсын хэмжээнд нийт 86 мянга гаруй автомат зүрх сэргээх төхөөрөмж байршуулсан бөгөөд Бээжин, Шэньжэнь зэрэг 8 хотод “тээврийн хэрэгсэлд суурилсан AED сайн дурын үйлчилгээ” хэмээх туршилтын төслийг хэрэгжүүлжээ. Ингэснээр нийтийн тээврийн болон үйлчилгээний автомашинууд “хөдөлгөөнт яаралтай тусламжийн нэгж” болж ажиллах нөхцөл бүрдсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл