
Торгоны замын форумын коммис, бүх дэлхийн гүйцэтгэх захирлын холбоо, дэлхийн Дундадын иргэдийн бизнесийн нийгэмлэг, Орос Дундадын бизнесийн холбоо, Италийн Дундадын бизнесмийн холоо зэрэг байгууллага нэгжээс хамтран зохион байгуулсан “Дундадын сая бизнесмийн тал нутгийн торгоны замаар дахин аялах” нээлтийн ёслол 3-р сарын 6-ны өдөр Шаньси мужид боллоо. Энэ нь 2014 оны 10-р сарын 30-нд болсон торгоны замын анхны форумд санаачилсан таван зам хуваан торгоны замаар дахин аялах гэсэн санаачлагын дагуу хийгдэж байгаа аж. Нээлтийн ёслолын үеэр Орос, Монгол улстай аялал жуулчлал, байгалийн хийг нээн хөгжүүлэх зэрэг олон салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.






