
Төрийн үндэсний хэрэг эрхлэх зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан Хил хязгаарыг хөгжүүлэн ардын амьдралыг сайжруулах үйл ажиллагааг 2000 оноос эхлэн Өвөр Монголын Өөртөө Засах Оронд хэрэгжүүлж, 2014 оныг хүртэл 15 жилийн хугацаанд төвөөс Өвөр Монголын Өөртөө Засах Оронд энэ ажилд зориулан олгосон хөрөнгийн хэмжээ 1 тэрбум юаньд хүрчээ. Энэхүү тусгайлан олгосон хөрөнгө мөнгөнд суурилж бүх Өөртөө Засах Орны хэмжээнд 1000 гаруй төсөл хэрэгжүүлэн, 19 хил хязгаарын хот хошууны эдийн засаг нийгмийн түргэн хөгжлийг эрчимтэй хөгжүүлэв. Хил хязгаарыг хөгжүүлэн иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ нь хил хязгаар орны эдийн засаг, нийгмийн түргэн хөгжилд сайнаар нөлөөлж, үүний зэрэгцээ хөрш улстай явуулах нөхөрсөг хамтын ажиллагааны зорилго болжээ. Үүнийг 2000 оноос эхлэн Өвөр Монголын Өөртөө Засах Оронд хэрэгжүүлж эхлээд анхны туршилт амжилтад хүрсний дараа туршилтын хошуу шянь тасралтгүй нэмэгдэж, 2008 он гэхэд Төрийн Үндэсний Хэрэг Эрхлэх Зөвлөлөөс Өөртөө Засах Орны 19 хил хязгаарын хот хошууг хил хязгаарыг хөгжүүлэн иргэдийн амьдралыг сайжруулах ажиллагааны туршилтын газраар тогтоож, эдгээр орон жил бүр улсын тусгай хөрөнгийн дэмжлэг хүртэж байна.

Тоо баримтаас үзэхэд Бүх орны 19 хил хязгаарын хот хошууны аж ахуйн ерөнхий хэмжээ 1999 оны 9 тэрбум 967 сая юаниас 2013 оныг хүртэл 168 тэрбум 664 сая юань хүрч нэмэгдсэн байна. Үл хөдлөх хөрөнгө дэх ерөнхий хөрөнгө оруулалт 1 тэрбум 514 сая юаниас нэмэгдээд, 148 тэрбум юаньд хүрч, орон нутгийн санхүүгийн орлого 707 сая юаниас 20 тэрбум 300 сая юаньд хүрчээ. Малчид, тариачдын дундаж цэвэр орлого 10 мянга 700 юань хүрч, хотын оршин суугчдын дундаж орлого 22 мянга 455 юаньд хүрэв. Хил хязгаарыг хөгжүүлэн иргэдийн амьдралыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн цагаас эхлэн Өөртөө Засах Орноос улсын тусгай хөрөнгө мөнгө болон бүх зүйлийн эрчимтэй аргаар хуримтуулсан хөрөнгө мөнгөө ашиглан 19 хил хязгаарын хот хошуугаар 1000 гаруй төсөл хэрэгжүүлэв. Эдгээр хот хошууны дэд бүтцийн бүтээн байгуулалт, экологийн орчин, мал аж ахуй болон тариалах үйлдвэрийн дүүрэг бүтээн байгуулах болон эмнэлэг-ариун цэвэр, технологи соёл зэрэг олон нийтэд тустай ажлуудыг голчлон хийсэн байна.

19 хил хязгаарын хот хошуу, мөн хил хязгаарыг хөгжүүлэн иргэдийн амьдралыг сайжруулах арга хэмжээний таатай тохиолыг ашиглан Өөртөө Засах Орны холбогдох байгууллагуудын удирдлага доор идэж өмсөх асуудлыг шийдвэрлэхээр гол болгосон ядуурлыг арилгах ажлыг эрчимжүүлэх. Үүнд: Ус, цахилгаан, зам, мэдээлэл харилцаагаар гол болгосон дэд бүтцийг бүтээн байгуулах, есөн жилийн албан ёсны боловсрол сургалт болон шинжлэх ухаан технологиор хил хязгаарыг хөгжүүлэхийг зорилго болгосон суурь сургалт хүмүүжил, ажлын сургалтын төсөв төлөвлөгөөг хэрэгжүүлэх зэрэг болно Түүнчлэн цөөн тоот үндэстний соёлыг хөгжүүлэхээр зорилго болгосон соёлын бүтээн байгуулалтыг сайжруулах, эх баялгийг зүй зохистой ашиглахыг зорилго болгосон үйлдвэрлэлийн бүтцийг зохицуулах, хилийн арилжааг хөгжүүлэхийг гол болгосон гадагш хандсан эдийн засгийг хөгжүүлэх, мал маллах, тариалахаас үүдэн байгальд учруулах эрсдлийг тооцон экологийн орчныг бүтээн байгуулах зэрэг маш олон төсөл хэрэгжүүлэн тухайн газрын нийгэм эдийн засгийн их хөгжлийг буй болгожээ. Бугат хотын Дарханмуумянган холбоот хошуу улсаас зөвшөөрсөн “Хил хязгаарыг хөгжүүлэн ардын амьдралыг сайжруулах ажиллагаа”-ны хамгийн анхны туршилтын хошуу болсны хувьд улсаас нийт 8 мянга 800 сая юаний тусгай хөрөнгө мөнгө олгосон бөгөөд 1 тэрбум 800 сая юань хуримтуулан бүх үндэстний ард түмний үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг сайжруулахад чиглэсэн 70 гаруй төсөл хэрэгжүүлж, 18 мянган хүн ашиг тусыг нь хүртэв.
