Тавдугаар сарын хэрэглээний үнийн индекс өсөв
2026-06-10 10:55
Тавдугаар сарын хэрэглээний үнийн индекс өсөв.
Хятад улсын хэрэглээний үнийн индекс 2026 оны 05-р сард өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар өссөн байна.

Тодруулбал, хот суурин газарт 1.3 хувь, хөдөө орон нутагт 1.1 хувиар өсжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.7 хувиар буурсан бол хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 1.9 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 1.6 хувь өссөн бол үйлчилгээний үнэ 0.8 хувиар нэмэгдсэн байна. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл Хятад улсын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дунджаар 1.0 хувиар өсжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
