solongonews
Утга агуулгатай баярын өдрөө тэмдэглэв
2015-03-08 19:56
Өвөр Монголын эмэгтэй төлөөлөгчид баярын өдрөө утга төгөлдөр тэмдэглээ.

Өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш, арван хоёрдугаар хугацааны бүх улсын АТИХ-ын гуравдугаар хуралдаанд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн 14 эмэгтэй төлөөлөгч болон хэсэг эрэгтэй төлөөлөгч “ 3 • 8 ”-ны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх арга хэмжээ Бээжин дэх Өвөр Монгол буудалд болжээ.

Уг баярын арга хэмжээний үеэр эмэгтэй эрэгтэй төлөөлөгчид хоёр хоёроороо нэг баг болж “Засгийн газрын ажлын тайлан”-д дурдсан чухал үг үсгийг таах тоглоом гарган, хөр баярын дунд “Засгийн газрын ажлын тайлан”-г суралцаж, баярын өдрөө утга агуулгатай өнгөрүүлсэн байна.

Мөн энэхүү арга хэмжээ нь Дүн Юүнь төлөөлөгчийн дуулсан “Хун галуу” хэмээх монгол ардын дууны уянга эгшгийн дунд өндөрлөв.

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл