Цэвэр агаар амьсгалан, чинээлэг амьдралыг эдлэх гэж бид бүхний хүсэл байдаг. Сүүлийн жилдүүдэд улс ба ӨМӨЗО-оос эрчим хүч хэмнэн бохирдолт бодис ялгаруулахыг багасгах арга хэмжээг чанга хэрэгжүүлэн, экологийн орчин тойрныг хүчлэн хамгаалж, эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулсаар ирэв. Гэвч одоо хэрэгжүүлж байгаа эрчим хүч хэмнэн бохирдол бодис ялгаруулахыг багасгах системд бага бус асуудал оршиж, эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд чухал мөртөө тулгам үүрэг болсон байна.
2015 оны Дундад улсын “Хоёр хурал”-ын хугацаанд Өвөр Монголын төлөөлөгчид гишүүд ӨМӨЗО-ны бодит байдалтайгаа уялдуулан, эрчим хүчийг хэмнэн бохирдол бодис ялгаруулах системийг өөрчлөн төгөлдөржүүлэх тухай санал сануулгаа дурдаж, халуун ярилцлага өрнүүлэн, шинжлэх ухаанчаар ялгаруулах тухай арга ухаан хайв.
Адил бус газар орны хөгжлийн түвшин ба хөгжлийн далд хүчийг сайтар бодолхийлээгүйгээс шинэ хэв байдалд улсын бүс нутгийн зохицонгуй хөгжилд ашиггүй юм.
-Дундад улсын ардын төлөөлөгч Бао Манд
2015 оны төвийн эдийн засгийн ажлын хурлаар, эдийн засгийн шинэ хэв байдалд эдийн засгийн хөгжлийн бүсийн төлөвшин оновчтой болгон, бүх бүс нутгийн зохицонгуй хөгжлийг ахиулна гэж зааж гаргав. Баруун бүс нутгийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээс хойш баруун хэсэг орны эдийн засаг нийгэм зохих хөгжилтэй болов. Гэвч хөгжил дорой бүс нутгийн байдлаа мөнхүү үндэснээс нь өөрчлөөгүй байсаар зүүн хэсгийн далай дагуух оронтой харьцуулбал зөрөө нэлээд их байж, хөгжүүлэх нь баруун бүс нутагт мөнхүү нэн чухал асуудал болж байсаар. Баруун бүс нутаг ба хөгжсөн газар орны зөрөөг багасгах гэвэл хөгжлийн хурдцаа түргэтгэж, олон эрчим хүчийг хорогдуулах ба бохирдлыг багасгах болно.
Өвөр Монголын хувьд 2014 онд Өвөр Монгол орны үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өртөг Дундад улсын 15 дугаарт жагсаагдаж, хот балгас, мал аж ахуйн тариалах орны байнга суугаа хүн амын хүн дунджийн орлого Дундад улсын дундаж түвшнээс доогуур байж, хөгжил нь мөн Өвөр Монголын аливаа асуудлыг шийдвэрлэхийн зангилаа болж байна. Одоогийн байдлаар Өвөр Монголын эрчим хүч хэмнэн бохирдол бодис ялгаруулахыг багасгах хэмжээ маш бага байна. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд саад авчирсан байна. “Улсаас эрчим хүч хэмнэх аргаа өөрчлөн төгөлдөржүүлж, адил бус ажил төрөлд чиглүүлэн адил бус эрчим хүч багасгах стандартаа тогтоовол зохино” гэж Бао Манд төлөөлөгч хэлнэ.
Адил бус ажил төрлийн эрчим хүч багасгах ба бохирдол бодис ялгаруулахыг багасгах стандартын зөрөөг гүйцэд бодсонгүй, энэ нь шинэ хэв байдалд улсын аж үйлсийн байрлуулалт тохируулалтад ашиггүй.
-Дундад улсын ардын төлөөлөгч Фэн Юйжэнь
Дундад улсын эрчим хүч, эх баялгийн үйлдвэрлэл голдуу баруун хэсэг нутгаар төвлөрч байхад эрчим хүний хэрэглээ харин зүүн хэсэг нутгаар төвлөрөн, эдийн засгийн даралт хүнд зэрэг маш олон асуудал илэрч,эдийн засгийн бүсийн аж үйлсийн байрлуулалтад саад авчран өгөв. Одоогийн эрчим хүч хэмнэн бохирдол бодис гадагшлуулахыг багасгах арга нь баруун хэсэг нутгийн эх баялаг элбэг газар орны аж үйлсийн бүтцийн онцлогийг алгасаж, зохистой харгалзсан төрийн бодлого тогтоосонгүй, энэ нь баруун бүс нутгийн эх баялгийг боловсруулах хэлбэрийн аж үйлсийн хөгжилтөд ашиггүй.
Ардын төлөөлөгч Фэн Юйжэнь: “улсаас хөгжил дорой газар оронд харгалзал үзүүлбэл зохино” гэж үзэл бодлоо ярив.
Бүх газар орны ижил бус эх баялгийн хэмжээг алгасаж, эх баялгийн гаргалт ба оруулалтын газар орны гүйцэтгэх тоог зохистой хуваасангүй, энэ нь шинэ хэв байдал доор, Өвөр Монгол орноо улсын цэвэр эрчим хүч гаргах суурин болгон байгуулахад ашиггүй.
-Дундад улсын УТЗЗ-ний гишүүн Лянь Жяньюй
Дундад улс бол эрчим хүчний хэрэглээгээр хамгийн том улс байж, “Нүүрс элбэг, хий дутмаг, тос бага” байх нь Дундад улсын эрчим хүчний эх баялгийн тараалтын гол онцлог болно. Нүүрсийг цэвэршүүлэн өндөр бүтэмжтэй ашиглахыг ахиулах нь, шинэ хэв байдалд эрчим хүчний аюулгүй байдлыг баталж, эдийн засгийн тогтвортой хөгжлийн стратегийг биелүүлэхийн зайлшгүй сонголт болох аж. Өвөр Монголын нүүрсний эх баялаг элбэг байх давуу талаа гүйцэд бадруулан, нүүрсийг цэвэршүүлэн өндөр үр ашигтай нээн хөгжүүлэх ба ашиглах нь Дундад улсын эрчим хүчний аюулгүй байх ба агаар мандлын бохирдлыг багасгаж үгүй болгоход маш чухал ач холбогдолтой.
Өвөр Монгол нь эрчим хүчийг гадагш гаргах том орон болсны хувьд, Дундад улс ба хөрш муж хотын эдийн засгийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр үзүүлж байна. “Улс ба бүс нутгийн чухал их жишээ үзүүлэх төрөл зүйлийн эрчим хүч хорогдуулах ба бохирдол бодис гадагшлуулахыг багасгах цар хүрээг тогтоож, эрчим хүч хорогдуулах ба бохирдол бодис гадагшлуулахыг багасгахыг улсаас нэгдсэн байдлаар тохируулбал зохино” гэж Дундад улсын УТЗЗ-ний гишүүн Лянь Жяньюй хэлнэ.
Шинжлэх ухаанч хуваарилалтаас шинэ хөгжлийн зам дурайна. Дутагдлаа таньж зохистой өөрчлөлт хийдэг л юм бол хөгжлийн ирээдүй саруулхан болох нь лавтай.
