Тунляо хотын Хорчин Баруун гарын Дундад хошууны Төрөлж сумны Шинь Ль Хуа гацааны дарга буюу ардын төлөөлөгч Чан Шүнь: “Намаас үзүүлж байгаа мал аж ахуй, тариалах орны тухай төрийн бодлогын ачаар, мал аж ахуй, тариалах орны малчин тариачны амьдрал нэлээд сайжирч байна, гэвч зарим нь хүнд өвчинд нэрвэгдэх мэтийн олон талын шалтгаанаас болж, амьдрал нь мөн ядуу байж, хүүхэд нь сургуульд сууж эрдэм мэдлэг эзэмшиж чадахгүй, хар багаасаа тариан ажил буюу хөлсний ажил хийж амьдралаа аргацааж, аав ээждээ тус дэм болж байна. Гэвч эдгээр хүүхэд нас бага цус шингэн, мэдлэг соёл мөхөс байдгаас нийгэм дээр өөрийн гэсэн байр сууриа олоход маш хүндрэлтэй байна. Ядуу амьдралаасаа ангижирахад бэрх байна. Нам засгаас мал аж ахуй, тариалах орны амьдрал нь ядуу хүүхдэд дэмжлэг үзүүлж, тэдний сургуульд сууж сурахад нь дэмжин тусалбал зохино гэж би бодож байна. Мэдлэгтэй бол мэргэжилтэй, мэргэжилтэй бол ядуугаас ангижирахад бэрх зүйл юу билээ” гэж сануулгынхаа тухай хэллээ.
Төлөөлөгч Чан Шүны санал
2015-01-29 10:52
Нам засгаас мал аж ахуй, тариалах орны амьдрал нь ядуу хүүхдэд дэмжлэг үзүүлж, тэдний сургуульд сууж сурахад нь дэмжин тусалбал зохино.
Зохиогч: Сурнаа
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
