
Бүх Хятадын Залуучуудын Холбоо болон Хятадад суугаа НҮБ-ын Хөгжлийн систем хамтран зохион байгуулсан 2026 оны Дэлхийн залуучуудын хөгжлийн форум 6-р сарын 15-нд, Хубэй мужид боллоо. Форумд оролцсон олон орны залуучууд сэдэвчилсэн хэлэлцүүлэг, төслийн холболт, солилцооны айлчлалаар дамжуулан хөгжлийн талаар нийтлэг ойлголт хуримтлуулсан байна.
"Залуучууд хөгжлийг манлайлж, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа бүтээх нь" гол сэдвийн дор болсон энэ форумд НҮБ-ын агентлагууд болон 120 гаруй орны залуучуудын сайд нар болон залуучуудын байгууллагын албан тушаалтан, залуучуудын хөгжлийн төслийн гол ажилтнууд оролцсон байна. Форумаас "Хятадын залуучууд: Шинэ эрин үеийн хичээнгүйлэн тэмцэгчид болон дэлхийн хувь нэмэр оруулагчид" зөвлөхүүдийн тайлан, мөн Дэлхийн залуучуудын хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний гурав дахь жишээ төслүүдийг нийтэлж, улс орны хөгжил болон дэлхийн хөгжлийг ахиулахад Хятад улсын залуучуудын оруулсан хувь нэмэр, үүрэг хариуцлагыг танилцуулж, залуучуудын мэргэн ухаан болон залуучуудын шийдлүүдийг олон улсын нийгэмлэгт хандан уламжилсан байна.
Форумын үеэр "Бүтээлч эдийн засаг ба чиг хандлагатай соёл", "Хиймэл оюун ухаан ба залуучуудыг чадавхжуулах", "Сайн дурын үйлчилгээ ба ядуурлыг бууруулах үйл ажиллагаа" зэрэг сэдэвчилсэн форум, түүнчлэн суралцах аялал болон солилцооны ажиллагааг зохион байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгоход залуучуудын өргөн хүрээний хүчин чадлыг төвлөрүүлэх зорилтоор талуудын харилцан суралцах, эв нэгтэй хамтын ажиллагааг дэмжих болно.
