solongonews
“Шэньжөү-21” хөлгийн сансрын нисэгчдийг эх дэлхийд нь угтан авах бэлтгэл бүрэн хангагджээ
2026-05-28 15:48
“Шэньжөү-21” хөлгийн сансрын нисэгчдийг эх дэлхийд нь угтан авах бэлтгэл бүрэн хангагдсан байна.

“Шэньжөү-21” хөлгийн сансрын нисэгчдийн баг ойрын өдрүүдэд “Шэньжөү-22” нисэгчтэй сансрын хөлгөөр эх дэлхийдээ буцан ирэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Дүнфэн газар дахь талбай тавдугаар сарын 27-ны орой бүх системийн хоёр дахь иж бүрэн нэгдсэн сургуулилтыг амжилттай зохион байгуулж, эрэн хайх, аврах ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагааны уялдаа холбоо, шуурхай бэлэн байдлын чадавхыг бүх талаар шалгасан байна.

Энэхүү сургуулилт нь “Шэньжөү-21” хөлгийн сансрын нисэгчид эх дэлхийдээ буцаж ирэхийн өмнөх сүүлчийн бүх системийн нэгдсэн сургуулилалт юм. Үүнээс өмнө Дүнфэн газардах талбай эрэн хайх, аврах багийн холбоо харилцааны нэгдсэн тохируулга, агаар-газрын хамтарсан эрэн хайх сургуулилалт зэрэг бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулсан байна.

Одоогийн байдлаар сансрын гурван нисэгч сансарт долоон сар шахам ажиллаад байгаа бөгөөд энэ нь бүхээгээс гарган шилжүүлэх, эмнэлгийн хяналт, эрүүл мэндийн хамгаалалтын ажиллагаанд илүү өндөр шаардлага тавьж буй ажээ.

Иймээс Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвийн эмнэлгийн хяналт, эрүүл мэндийн хамгаалалтын ажилтнууд сургуулилтын үеэр ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөж, бүхий л үйл явцыг нарийн нягт гүйцэтгэсэн байна. Мөн газардах талбайд сансрын нисэгчдэд зориулсан саадгүй зорчих өргөгч тавцанг тусгайлан суурилуулжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл