solongonews
Хятадын автомашины экспорт 5-р сард 68.7 хувиар өсжээ
2026-06-10 16:47
Хятадын автомашины экспорт 5-р сард 68.7 хувиар өсжээ

Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, өнгөрсөн 05-р сарын автомашины экспорт хурдтай өсөлтөө хадгалсан байна.

Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, 05-р сард Хятад улс 930 мянган ширхэг автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 68.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд экспортын хэмжээ  хоёр сар дараалан 900 мянган ширхгээс давсан байна. Үүнд: Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт 446 мянган ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар нэмэгдсэн байна. 

Энэ оны эхний таван сарын байдлаар, Хятадын автомашины нийт экспорт 4 сая 59 мянган ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн байна. Үүнээс шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт 1 сая 833 мянгад хүрч, нийт автомашины экспортын 45-аас илүү хувийг бүрдүүлээд байна.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл