Лю Юньшань Өвөр Монголын төлөөлөгчдийг эргэн үзэв
2015-03-05 23:23
ДКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань Өвөр Монголын төлөөлөгчдийг эргэн үзэв.
3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш 12 дугаар сонгуулийн АТИХ-ын Дундад улсын Хорооны 3 дугаар бүгд хуралд оролцож буй Өвөр Монголын төлөөлөгчдийн багийнхан Ардын их хурлын танхимын Өвөр Монголын танхимд бүгд хурал хуралдуулж, ерөнхий сайд Ли Кэчянгийн хийсэн засгийн газрын ажлын тайланг хянан зөвшилцөв. ДКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, нарийн бичгийн газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань Өвөр Монголын танхимд хүрэлцэн ирж, Өвөр Монголын төлөөлөгчдийг дотноор эргэн үзэж, төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайланг хянан зөвшилцөв. Хурлыг Ван Жюнь даргалж, Баатар, Фү Ин, Хань Чанфү нар зөвшилцөхөд оролцов.
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
