solongonews
Эмэгтэй төлөөлөгч баярын өдрөөрөө
2015-03-08 23:02
3-р сарын 8-ны өдөр нь Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм.

Энэхүү өлзийт бэлэгт өдрөөр, арван хоёрдугаар хугацааны  улсын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар хуралд Өвөр Монголын хөдөө орон нутгаас оролцож буй төлөөлөгч Хайтан ардын төлөөлөгчийн ажил үүргээ яаралтайхан хийж билээ.

Хайтан төлөөлөөгч Түнляо хотын Хүрээ хошууны Хүрээ суурины Дээр-Улаан багийн намын дарга ажил албатай. Анхны шатны багийн намын дарга болсны хувьд, тэрээр багийнхаа тариачдаа дагуулан бүтээлчээр ажиллан, баяжлын замыг эрэлхийлсээр иржээ. Тэрээр хэлэхдээ: “Манай багт 365 өрх, 1118 хүн бүлтэй. Тариачид газар тариалан, мал тэжээврийн үйлс эрхлэн, амьжиргааны түвшнээ нэлээн сайжруулсан. Одоогийн байдлаар, хүн дунджийн жилийн цэвэр орлого 9000 юанийг давж, суухаас тоосгон байшинтай, уухаас цэвэр устай, унахаас жижиг машинтай болсон! Энэ нь нам засгийн бодлого зохицуулалтын сайн” гэж урамтайхан хэлнэ.

Ардын төлөөлөгч ард түмэндээ хариуцах ёстой. “Улсын ардын төлөөлөгч болсны хувьд, энэхүү тушаал хариуцлагадаа умартаж болохгүй, харин ардын төлөөлөгчийн тушаал хариуцлагаа сайн гүйцэтгэж, малчин тариачдынхаа бодол хүслийг нам засагт дэвшүүлэх нь миний үүрэг хариуцлага ” гэж Хайтан төлөөлөгч хэллээ.

1.    Өглөөний 8 цагт, сонин үзэж, мэдээлэл авна.

2. 9 цагт. төлөөлөгчдийн баг хуваан хэлэлцүүлэг хийх хуралд оролцон, төлөөлөгчдийн ярихыг нямбай тэмдэглэнэ.

3. Үдээс хойш 2 цаг хагаст, их хурлын хоёрдугаар бүгд хуралд оролцохоор ардын их хурлын танхимд орно.

4. Оройн 8 цагт, Улсын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны ажлын тайланг уншин, хэлэлцүүлэгт оролцохоор бэлтгэл хийнэ.

 

 

 

 

Зохиогч: Бао Жиньшань, Сурнаа, Д.Зоригт
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл