Киргизстан, Вьетнамын иргэд Хятадад 240 цагийн дамжин өнгөрөх визгүй болон Хайнаньд 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо
2026-08-20 11:48
Киргизстан, Вьетнамын иргэд Хятадад 240 цагийн дамжин өнгөрөх визгүй болон Хайнаньд 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо.
БНХАУ-ын Цагаачлалын удирдлагын газар өнөөдөр буюу 8 дугаар сарын 20-ны мэдээлснээр 2026 оны 8 дугаар сарын 20-ноос эхлэн Киргизстан, Вьетнам улсын иргэд Хятадад зорчихдоо 240 цагийн дамжин өнгөрөх визгүй бодлого болон Хайнань мужид 30 хоног визгүй нэвтрэх бодлогод хамрагдах боломжтой болсныг мэдээллээ.

Ингэснээр 240 цагийн дамжин өнгөрөх визгүй бодлогод хамрагдах улсын тоо 57, Хайнаньд 30 хоног визгүй зорчих бодлогод хамрагдах улсын тоо 61-д хүрсэн байна.
Зохиогч: СҮНЬ ПЭНЧЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
