1 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөг хүртэл ид хуралдаж буй ӨМӨЗО-ны “Хоёр хурал”-д бүх хүмүүс анхаарлаа хандуулж байна. “Хоёр хурал”-ын саадгүй сайхан явагдахад сайхан нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч буй бүлэг хүмүүсийг анзаарсан болов уу. Хоёр хурал-аар болж буй шинэ мэдээ мэдээллүүдийг таны хараанд цаг даруйд нь хүргэхээр хичээн ажиллаж буй хэвлэл мэдээллийн ажилтнууд, “Хоёр хурал”-ын хурлын талбайн ариун цэвэр, эмх цэгцийг батлан байгаа зөөгч ажилтнууд, “Хоёр хурал”-ын оролцож буй хүмүүс болон хурлын орчны аюулгүй байдлыг батлан хамгаалж буй цагдаа нар, замын хөдөлгөөний эмх журмыг баталж буй цагдаа нар хүйтэн өвлийн өдөр чимээгүйхэн мөртөө хатуужилтайгаар та бидэнд үйлчилж байгааг олж харав уу?







