solongonews
Хятад, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмын анхны уулзалт болов
2026-06-11 09:19
Хятад, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмын анхны уулзалт болов.

Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, орон нутгийн цагаар 06-р сарын 09-нд Хятадын Худалдааны яамны дэд сайд бөгөөд Олон улсын худалдааны хэлэлцээрийн дэд төлөөлөгч Лин Жи Европын Комиссын Худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлын ерөнхий газрын ерөнхий захирал Йоргенсентэй Европын холбооны төв байранд хэлэлцээ хийж, Хятад-Европын худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмын бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцсон байна. Хятад-Европын худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх механизмын анхны уулзалтаар бодит үр дүнд хүрэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг тогтворжуулах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал тохиролцсон байна.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл