Алаг-Уул боомтын гаалийн баталгаат бүсийн худалдааны хэмжээ өсжээ
2015-02-05 16:12
Шиньжяны Алаг-Уул боомтоос энэ сарын 4-нд мэдээлснээр
ШУӨЗО-ны анхны гаалийн баталгаат бүс болох Алаг-Уул боомтын баталгаат бүсэд үр тариа, хөвөн, мод, газрын тос, байгалийн хийн 25 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн хагас жилд 330 мянган тонн ачаа бараа нэвтрүүлж, 1 тэрбум 380 сая ам.долларын худалдаа хийжээ.
Алаг-Уул гаалийн баталгаат бүс нь Дундадын Ази-Европыг холбосон хоёрдахь гүүрний баруун хэсэгт орших Алаг-Уулын ам боомтод байрладаг. ШУӨЗО-нд хамгийн анх байгуулсан татварын хөнгөлөлттэй бүс бөгөөд Дундад улсын 16 дахь гаалийн баталгаат бүс юм. Бүсэд төмөр замын шугам нэвтэрснээр Дундадын цорын ганц төмөр зам шугамтай баталгаат бүс болоод байна.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
