
Бүх Дундадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 3 дугаар сарын 8-ны үдээс хойш 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганд Бүх Дундадын АТИХ-ын Байнгын хорооны ажлаа тайлагнан ард олны анхаарлаа ихээхэн хандуулж буй агаар мандал, байгаль орчны бохирдлын асуудлаар ярихдаа, Бүх Дундадын АТИХ-ын Байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах хуулийн хэрэгжилтэд шалгалт хийж, Бээжин, Тяньжин, Хэбэй, Хөхмөрний гурвалжин, Жүжян мөрний гурвалжин зэрэг чухал чухал бүсэд хууль хэрэгжилтийн байдалд шалгалт хийх болно. Засгийн газар, аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөржүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг чухалчлан, бохирдлыг эх үүсвэрээс нь шийдвэрлэж, бүс нутгийн хамтын хяналтын механизмыг боловсронгуй болгож, хууль хэрэгжилтийн хяналт удирдлагыг эрчимжүүлэн хууль зөрчсөн аливаа үйл ажиллагааг хатуу шийтгэн цээрлүүлнэ. Төрийн зөвлөл Байнгын хорооны хянан хэлэлцсэн саналыг холбогдох салбар газар оронд хүргүүлж, нарийн судалгаа хийж, агаарын бохирдолтой хүчтэй тэмцэж, АТИХ-ын хяналтыг санаачилгатай хүлээн авч, ард олны итгэлийг бодит үр дүнгээр хариулах ёстой гэжээ.

Жан Дэжян хэлэхдээ: -12 дугаар таван жилийн төлөвлөгөөний дунд хугацааны үнэлгээнд харуулсан эрчим хүчний хэмнэлт, бохир хийн ялгаруулалтыг бууруулах зарим үзүүлэлт сайжраагүй байдалд чиглүүлэн, Байнгын хороо тусгай ажлын тайлан сонсoж, эдийн засгийг шинэчилж, бүтцийн зохицуулалт хийхдээ эрчим хүчийг хэмнэж, бохир хийн ялгаруулалтыг багасгах ажлыг гол үүрэг болгож, хариуцлага нэхэмжлэлийн тогтолцоог чангатгаж, хоцрогдонгуй аж үйлдвэрийг нэг мөр цэгцэлж, 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтын хэрэгжилтийг баталгаажуулахын төлөө шийдвэртэй ажиллах ёстой гэлээ.
