solongonews
Дундад улс Америкийн хөрөнгө оруулалтын хэлэлцээ Вашингтонд эхлэв
2015-02-05 16:20
Дундад улсын Худалдааны яамны 4-ний орой нийтэлсэн мэдэгдэлд, мөн өдөр Дундад улс-Америкийн хөрөнгө оруулалтын 18 дахь удаагийн хэлэлцээ Америкийн Вашингтонд эхлэв гэж тэмдэглэжээ.

Энэ удаагийн хэлэлцээ нь Дундад, Америк хоёр талын 2015 онд зохион байгуулсан анхны хэлэлцээ болов.
Дундад улсын албаны талаас нийтэлсэн хэлэлцээний үйл явцыг үзвэл, тус хэлэлцээ 4 хоногийн хугацаатай бөгөөд хоёр тал гэрээний агуулгын талаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
Өнөөг хүртэл Дундад, Америк хоёр тал гэрээний агуулгын талаар 8 удаагийн хэлэлцээ хийсэн юм. Хоёр талын хэлэлцэх багийнхан гэрээн дэх чухал асуудал болон гол заалтуудын талаар тохиролцоонд хүрэх, мөн дараагийн шатанд сөрөг жагсаалтын хэлэлцээрийг эхлүүлэхэд баттай үндэс тавихын төлөө ажиллах юм.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл