БНХАУ-ын Ойн аж ахуй, бэлчээрийн газраас “Умард, зүүн хойд, баруун хойд бүс” төслөөр сүүлийн 3 жилийн хугацаанд жил бүр дунджаар 5.53 сая га-аас дээш талбайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, тус төслийн зургаадугаар үе шатны төлөвлөгөөний дунд хугацааны гол зорилтуудыг бүрэн биелүүлжээ гэж мэдээлсэн байна.

“Умард, зүүн хойд, баруун хойд бүс” төсөл нь Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал бэлгэ тэмдэг болсон томоохон төсөл юм. БНХАУ-ын Ойн аж ахуй, бэлчээрийн газар орон нутаг болон холбогдох байгууллагуудтай хамтран системтэй хандлага, шинжлэх ухаанч арга барилыг баримтлан ажиллаж, төвийн төсвөөс нийт 889 тэрбум юанийн хөрөнгө гарган, 544 гол төслийг хэрэгжүүлсэн байна.
