
Дундадын Үндэсний ойн аж ахуйн газрын ерөнхий инженер фэн Жяпин хэлэхдээ: -Энэ жагсаалт бол дархан цаазат бүсийг удирдаж буй байдлыг шалган хэмжих дэлхийн стандарт юм. Дундад улсын зургаан бүс тус алдрыг хүртэж буй нь Дундад улсын байгаль орчны хамгаалалтын ажлыг үнэлж байгаа явдал юм гэжээ.
IUCN-ы ногоон нэрсийн жагсаалтыг 2014 онд анх нийтлэн, Дундад зэрэг 8 туршилтын цэг улсын 24 дархан цаазат бүсийг багтаажээ. Дундад улсын зүгээс Сьчуаний Танжяхэ бүс, Гириний Лүнваньчюнь ойн парк, Шааньшигийн Чанчин бүс, Хармөрөн мужийн Үдаляньчи бүс, Аньхүйгийн Хуаншань, Хүнаний Дүнтинхү нуурын бүс зэрэг жагсаалтанд оржээ.
Фэн Жяпин хэлэхдээ, Дундадын засгийн газар байгаль орчноо хамгаалах ажлыг ихэд чухалчилдаг. Одоогийн байдлаар Дундад улсад нийт 2697 дархан цаазат бүс, 2948 ойн парк, 916 намгархаг газар, геологийн парк, усан ашиглалтын парк, далайн тэнгисийн хамгаалалтын бүс зэрэг олон төрлийн дархан цаазат бүс бий. Дундад улсын нөөц баялаг, дархан цаазат бүсийн төрөл зүйл олон учраас дэлхийн экологийн өрсөлдөөн сорилтыг зохицуулахад практикийн туршлага, зохицуулах төсөл хангах болно гэжээ.
