solongonews
Гадаадын парламентуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэв
2015-03-09 11:01
Бүх Дундадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 3 дугаар сарын 8-ны өдөр 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганд Бүх Дундадын АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан тавихдаа, өнгөрсөн жил Бүх Дундадын АТИХ үндэсний хөгжлийн стратеги, өөрчлөлт нээлт, дипломат ажлын шаардлагаар АТИХ-ын дипломат харилцааны онцлог болон давуу талыг бадруулж, дипломат харилцааг идэвхтэй өрнүүлсэн.

 

Үүнд:

Нэг. Тогтмол хугацааны харилцааны механизмыг гүнзгийрүүлэв. Бүх Дундадын АТИХ болон Оросын Холбооны комиссын хамтын ажиллагааны хорооны 8 дугаар хурлыг амжилттай хуралдуулж, Бүх Дундадын АТИХ, Оросын Холбооны комисс болон төрийн Думын оролцоотой Дундад-Оросын парламентын хамтын ажиллагааны шинэ комиссыг байгуулжээ. Америкийн Сенаттай харилцааны механизмаа дахин сэргээж, Франц, Англи, Герман, Өмнөд Солонгос, Канад, Австрали, Чили болон Европын парламент хоорондын харилцааны механизмыг эрчимжүүлж, Монгол Улсын парламенттай тогтмол хугацааны харилцааны механизм байгуулсан байна.

Хоёр. Олон давхаргын, олон хэлбэрийн найрсаг харилцааг хөгжүүлэв. Бүх Дундадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Перу, Колумб, Мексик гурван оронд анх удаа айлчилж, Швейцар, Нигери, Мьянмар, Тажикстан зэрэг 53 парламентын төлөөлөгчдийг хүлээн авсан.

Гурав. Дипломат харилцааны чиг хандлагыг түргэтгэсэн байна. Төрийн харилцааны хөгжлийг хамгаалах, үндэсний хөгжлийн стратегийн дагуу төрийг удирдах туршлагаа бататгаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хууль эрхзүй болон бодлогын таатай орчинг бий болгож, төрийн харилцааг хөгжүүлэх нийгмийн болон иргэний үндэс суурийг бэхжүүлсэн байна.

Дөрөв. Дундад улс болон АТИХ-ыг олон улсад таниулан сурталчлав. Үүний үр дүнд ХДундадын хөгжлийн зам, үндсэн байдал, гадаад дотоод бодлогын тухай олон улс орны ойлголтыг нэмэгдүүлсэн гэлээ.  

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл