solongonews
Хятад-Төв ба Зүүн Европын залуу улс төрчдийн 2026 оны форум нээгдэв
2026-06-15 10:42
Хятад-Төв ба Зүүн Европын залуу улс төрчдийн 2026 оны форум нээгдэв.

Хятад-Төв ба Зүүн Европын залуу улс төрчдийн 2026 оны форум 06-р сарын 14-нд Хүбэй мужийн Үхань хотод нээгдсэн байна. Төв болон зүүн Европын 14 орны улс төрийн нам, судалгааны төвүүд, оюуны сангийн төлөөлөгчид, мөн Хятадын яамд, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүд, судалгааны төвийн эрдэмтдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцсон байна.

Төв ба Зүүн Европын төлөөлөгчид энэхүү форумын эерэг үүргийг өндрөөр үнэлж, Төв ба Зүүн Европын орнууд болон Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагаа, дэлхийн хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд Хятадтай хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
 

Зохиогч: ХӨҮ ВЭНЬКҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл