solongonews
Наршсан үед яах ёстой вэ
2026-05-28 10:07
Зуны улиралд, гадаа хурц наранд удаан ажиллах, алхах үед нарших асуудал тулгардаг. Тэр дундаа бага насны хүүхдүүд, томчуудаас илүү хурдан нарны хордлого авдаг

Хурц нартай халуун өдөр хүүхдүүдээ аль болох гэрээс гаргахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохилдолд наршихаас сэргийлэх аргуудыг хэрэглэж байгаарай. 

        Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялж байгаа хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг. Заримдаа халууны хэмжээ өндөр хэмжээнд хүрээгүй ч нас ахисан, бие тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсөж цангасан, ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь нарших өвчинд нэрвэгдэхийн гол шалтгаан болдог байна.

        1. Нэн түрүүнд:

        Аль болох сэрүүн газар очиж, чадах чинээгээрээ сэрүүцэх хэрэгтэй. Гадуур хоолонд орох, амрахаар зэхэж байгаа бол сэрүүцүүлэгчтэй газрыг сонгоорой. Энэ нь танд болон танай гэр бүлд илүү тухтай байх болно.

        2. Зузаан хувцсаа нимгэлэх

        Мэдээж гадаа халуун, бүгчим байхад зузаан цамц, хувцас нь биед маш ихээр төвөг учруулж, ядраадаг. Тиймээс аль болох түүнээс салж, биед эвтэйхэн, хөлс гаргахгүй, агаар сайн нэвтрүүлдэг цэвэр даавуун хөнгөн хувцсыг сонгох нь зүйтэй.

        3. Хөл сойж хэвтэх

 Нарны хордлого авсан бол юун түрүүнд орон дээр хөлөө сойн хэвтээрэй. Хөлнөөсөө сэрүүцэхийн тулд сэнс тавьж болно. Мөн хүйтэн усаар толгой дээрээ жин тавих, бүлээвтэр хүйтэн усанд бүх биеэрээ орох зэрэг энгийн аргуудыг хэрэглэнэ.

        4. Давстай ус уух

        Нарших нь хордлогын нэгэн хэлбэр учраас бөөлжих, толгой өвдөх, бие хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс хордлого тайлах хросолыг бага багаар уух хэрэгтэй. Гэрийн нөхцөлд давс болон элсэн чихрийн тусламжтай бэлдэж болдог. Хамгийн гол нь бүлээнээр нь уух хэрэгтэй шүү.

        5. Хүйтэн бүлээн жин тавих

        Биеэ сэрүүцүүлж, зовиурыг багасгахын тулд, юун түрүүнд бага зэрэг хүйтэн бүлээн усанд алчуур базаж, бүхий л биеэ арчиж, жин тавих хэрэгтэй. Ингэснээр зовиур багасаж, бие сэргэх болно.

      

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл