solongonews
Өвөр Монголын Соёлын Аж Үйлдвэрийн Ⅹ экспо нээгдлээ
2026-08-27 18:30

Өвөр Монголын Соёлын Аж Үйлдвэрийн Ⅹ экспо өнөөдөр буюу 2026 оны 08-р сарын 27-ны өдөр Хөххот дахь Өвөр Монголын Олон Улсын Хурал, Үзэсгэлэнгийн Төвд нээлтээ хийлээ.

Энэ жил тус экспо зохион байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буй бөгөөд 10 дахь удаагийн экспо “Аж үйлдвэрийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлж, соёлын хүчирхэг бүсийг цогцолъё” уриан дор болж байна.

Уламжлагдан хөгжиж буй биет бус соёлын өвөөс эхлээд дижитал технологийн шинэчлэл, аймаг хотуудын онцлог бүхий соёл, залуусын идэвх оролцоог дэмжсэн залуусын зах хүртэлх олон талт агуулга бүхий үзэсгэлэн, арга хэмжээнүүд нь уламжлал ба орчин үе хосолсон соёлын өнгөлөг дүр зургийг үзэгчдэд толилуулж байна.


Энэ удаагийн экспод 10 гаруй улс, бүс нутаг болон Хятадын 20 гаруй муж, өөртөө засах орон, хотын захиргааг төлөөлсөн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Экспогийн нийт талбай 20 мянган ам метр бөгөөд найман үндсэн үзэсгэлэнгийн талбай, гурван сэдэвчилсэн үйл ажиллагаа, таван дагалдах арга хэмжээ, шилдэг бүтээлийн үзэсгэлэн зэрэг зохион байгуулагдаж байна. Экспо энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.


Редактор : Б.АРИУХАН
Зохиогч: Б.АРИУХАН,Х.ӨНӨБАДРАА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл