solongonews
2026 оны Оросын кино наадам Хөххотод нээгдлээ
2026-08-29 18:13

       2026 оны Оросын кино наадмын Өвөр Монголын салбар наадмын нээлт 8-р сарын 29-нд Хөххотод ёслол төгөлдөр боллоо. 8-р сарын 28-наас 30-ны өдрүүдэд Оросын шилдэг 10 киног 5 кино театрт ээлж дараалан үнэ төлбөргүй  гаргаж байна.

    Хятад, Оросын кино урлагийн хамтын ажиллагааны дэд комиссын 19 дүгээр хурал 8-р сарын 27-нд Бээжин хотноо өндөрлөж, хоёр тал хамтарсан кино бүтээх, харилцан киногоо үзүүлэх, хиймэл оюун ухаан ашиглан кино бүтээх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ. Түүний дараа Оросын кино наадамыг анх удаа Өвөр Монголд зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд Хятад, Оросын кино урлагийн солилцоо нэг, хоёрдугаар зэрэглэлийн том хотуудаас Өвөр Монголын бүс нутаг руу гүнзгийрэн өргөжиж буй бөгөөд улс орны соёлын гадаад харилцааны стратеги бодит ажил хэрэг болж буйн тод жишээ юм.

    Энэ удаагийн үзвэрээр дайны сэдэвт “Сталинградын цагаан сараана” киноноос эхлээд уран зөгнөлт үлгэрийн “Пиноккио” хүртэл, мөн хүүхэлдэйн богино хэмжээний киноны эмхэтгэл зэрэг нийт 10 бүтээлийг толилуулж байна. Сэдэв, төрөл жанарын хувьд адилгүй эдгээр бүтээлийг нэгтгэж буй нийтлэг үзэл санаа нь хүнлэг ёс, энэрэнгүй сайхан сэтгэлийг эрхэмлэн хамгаалах явдал юм. Чухам энэ нь Оросын кино бүтээлүүд Хятадын үзэгчдийн сэтгэлийг татдаг гол шалтгаан билээ.


Ерөнхий редактор :
Редактор : С. Саранчимэг
Зохиогч: Б. Мөчир
Сэтгүүлч : Б. Мөчир
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл