Дэлхийд борлуулалт сайтай InnAIO орчуулагч төхөөрөмж Өвөр Монголын Соёлын Аж Үйлдвэрийн 10 дахь удаагийн экспод авсаархан, авч явахад хялбар AI орчуулгын төхөөрөмж олон үзэгчийн сонирхлыг татаж байлаа. Бидний сэтгүүлч энэхүү төхөөрөмжийг гартаа барин хятад хэлээр “Сайн байна уу? Үзэсгэлэнт Өвөр Монгол, Хөххотод хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Одоо та бүхэнд энэхүү AI орчуулгын төхөөрөмжийг танилцуулъя” гэж хэлэхэд бараг тэр даруйд нь дэлгэц дээр харгалзсан монгол орчуулга гарч ирсэн байна.
- Энэ бүтээгдэхүүн Монголын хэрэглэгчдэд ч тохиромжтой. Монголын хэрэглэгчдийн хувьд Хятад улсад аялал жуулчлал, бизнес, худалдаа, соёлын харилцааны чухал түнш орон юм. Аялал жуулчлал, хил дамнасан худалдаа, судалгаа хий аялал зэрэг олон нөхцөлд хэл амаа яаж ололцох нь нэг асуудал болдог. Одоогоор бидний бүтээгдэхүүн монгол, орос, англи зэрэг 150 орчим хэлийг дэмждэг. Bluetooth-оор холбоход л ашиглах боломжтой бөгөөд Wi-Fi сүлжээгүй үед ч төхөөрөмж нь офлайн орчуулга хийх боломжтой тул ашиглахад илүү хялбар гэж хэлж болно. Бидний зорьж байгаа зүйл бол хүн танихгүй улс оронд очихдоо хэлний бэрхшээлээс шалтгаалан харилцахаас санаа зовохгүй байх явдал юм гэж Хятадын Шэньжэн хотын Чяньхай ХХК-ийн ТУЗ- гишүүн, хамтран эзэмшигч Бай Юй танилцууллаа.

Энэ удаагийн экспод Хятадын Шэньжэн хотын Чяньхай ХХК AI орчуулгын төхөөрөмжөөс гадна AI видео бүтээх, 3D контент бүтээх платформ, AI ухаалаг зургийн жааз зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулав. Эдгээр бүтээгдэхүүнээр дамжуулан хиймэл оюун ухаан соёлын хэрэглээ болон өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглагдаж байгааг харуулж байна.
Энэхүү орчуулгын төхөөрөмжийн хувьд гадаадын зах зээлд гарсан туршлага мөн бий. Зах зээлд нэвтэрснээс хойш хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 100 мянган ширхэг борлуулсан бөгөөд Европ, Америк, Ойрх Дорнод, Япон зэрэг зах зээлд хүрсэн байна. Мөн саяхан Японд шинэ бүтээгдэхүүний краудфандинг аянаа эхлүүлж, богино хугацаанд 20 сая орчим иений хөрөнгө татжээ.
- Бид гадаадын хэрэглэгчдийн санал, сэтгэгдэлд ихээхэн анхаардаг. Учир нь тэд бүтээгдэхүүнийг аялал, ажил болон өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Өөр өөр хэл, соёлын орчинд бүтээгдэхүүн ашиглагдаж байгаа нь Хятадын технологийн бүтээгдэхүүний гадаад зах зээлд гарах томоохон боломжийг харуулж байна гэж Бай Юй хэллээ.
