solongonews
Өвөр Монголын Соёлын Аж Үйлдвэрийн 10 дахь удаагийн экспо хаалтаа хийлээ
2026-08-31 17:38
Өвөр Монголын Соёлын Аж Үйлдвэрийн 10 дахь удаагийн экспо хаалтаа хийлээ

Өвөр Монголын Соёлын Аж Үйлдвэрийн 10 дахь удаагийн экспо өнөөдөр буюу 08 дугаар сарын 31-нд Хөххотод хаалтаа хийлээ. Энэ удаагийн экспо “Аж үйлдвэрийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлж, соёлын хүчирхэг бүсийг цогцлооё” урианы дор зохион байгуулагдаж, Өвөр Монголын соёлын аж үйлдвэрийн хөгжлийн ололт амжилт болон онцлогт соёлын бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь танилцуулж, олон тооны үзэгч, худалдаачин, худалдан авагчдыг татсан байна.

Урьдчилсан статистик мэдээллээр, таван өдрийн хугацаанд нийт 200 мянган хүн зочилж, худалдаа арилжааны нийт дүн 23.8 сая юаньд хүрчээ.

Үзэсгэлэнгийн үеэр биет бус соёлын өвийн ур чадвар, соёлын бүтээлч бүтээгдэхүүн, дижитал соёл зэрэг олон төрлийн соёлын шинэ бүтээгдэхүүн, шинэ хэлбэрүүд олны хүртээл болж, соёлын бүтээгдэхүүнийг танилцуулах, харилцан солилцох, худалдаалах чухал талбар бүрдүүлэн, соёлын хэрэглээний идэвхийг цаашид улам нэмэгдүүлэв.


Редактор : Б.АРИУХАН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл