Нэгэн толгойн засал хагас сарын дотор 100 гаруй ширхэг борлуулагдаж, зарим үед хэдэн зууд хүрдэг. Гэхдээ түүнд том брэндийн сав баглаа боодол, зар сурталчилгаа байхгүй ч энэхүү толгойн засал Монгол Улсын зах зээлд хүрч чадсан байна. Өдгөө энэхүү жижигхэн гоёллын бүтээгдэхүүн нь Өвөр Монголын соёлын бүтээгдэхүүн гадаадын зах зээлд гарч буй нэгэн жишээ болоод байна.

Өвөр Монголын Соёлын Аж Үйлдвэрийн 10 дахь удаагийн экспод эдгээр толгойн засал дахин олны хүртээл болов. Уг бүтээгдэхүүнийг Өвөр Монголын Бугат хотын Чиншань дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компани үйлдвэрлэсэн байдаг. Тус компани толгойн заслаас гадна монгол үндэстний соёлын онцлогийг шингээсэн гар урлал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээ мөн дэлгэн үзүүлжээ. Тэдгээрийн зарим нь Монголын зах зээлд мөн сайн борлуулалттай байна.
Гэхдээ бүтээгдэхүүнийг харахад түүний цаана ямар нэгэн онцгой түүх бий гэдгийг олон хүн бүр мэдэхгүй ажээ.
Тус компани олон жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудтай хамтран ажиллаж, монгол үндэстний уламжлалт соёлын элементүүдийг орчин үеийн соёлын бүтээлч бүтээгдэхүүнтэй хослуулан хөгжүүлсээр иржээ. Мөн аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхүүдийг ихэнх бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оролцуулдаг.

Тэдний хувьд нэгэн гар урлалын бүтээлийг хийхэд илүү их тэвчээр, цаг хугацаа шаардагдана. Харин бүтээл нь эцэстээ үзэсгэлэнгийн лангуун дээр тавигдаж, бүр Монголын хэрэглэгчдийн гарт хүрэх үед энэхүү ажил илүү утга учиртай болдог.
- Энэ бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш. Харин нэгэн гэр бүл өөрсдийн гараар үнэ цэнэ бүтээж чадсаны илэрхийлэл юм. Бид үүнийг анхнаасаа их мөнгө олохын төлөө хийгээгүй. Харин эдгээр хүүхэд болон эцэг эхчүүдэд хийх ажил, оролцох боломж олгож, өөрсдийн хөдөлмөрөөр тодорхой хэмжээний орлого олох боломж бүрдүүлэхийг илүү их хүссэн. Тэд хийхийг хүсэж, хийж чадаж л байвал бид ийм боломжийг олгож өгөхийг хүсдэг гэж Өвөр Монголын Мони Шэнбай Технологийн Компанийн захирал Ө.Урантана ярьсан байлаа.
Энэ бол энэ удаагийн экспод буй цорын ганц жишээ биш юм.

Экспод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжсэн соёлын үйлдвэрлэлийн тусгай хэсэг зохицуулж, өөр өөр аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Зарим нь гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зарим нь ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүтээж, бас нэг хэсэг нь уламжлалт соёлын элементүүдийг орчин үеийн загвартай хослуулж байна.
Лангуу бүрийн цаана энгийн нэгэн гэр бүл, хөдөлмөрөөрөө амьдралдаа илүү олон боломж нээхийг зорьж буй хүмүүсийн амьдрал бий.

Соёлын экспо зөвхөн “ямар бүтээгдэхүүн сайн борлогдож байна” гэдгийг харуулаад зогсохгүй, соёлын бүтээлч санаа хүмүүсийн амьдралтай нийлэх үед соёлын үйлдвэрлэл ямар их үнэ цэн бүтээж болохыг ч харуулж байна.
