1. Хар усан үзэм
Усан үзэм чихэрлэг мөртөө исгэлэн амттай, энэ нь хүний дэлүү, уушги, бөөрний эрүүл мэндэд тустай юм. Усан үзэм их идвэл цус төлжих, элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, бөөрний үрэвсэлтэй хүнд тус болдог байна. Хар усан үзэмд агуулагдаж байгаа кали, магни, кальци нь бусад өнгийн үзэмнээс илүү байдаг. Мөн үсний өнгийг харлуулна.
Үзэм идэхдээ хальстай нь идвэл хүний биед сайн. Чихрийн шижинтэй болон өтгөн хатдаг хүн, дэлүү нь муу хүн ихээр идэж болохгүй бөгөөд загас, луувантай хамт идэж болохгүй юм. Үзэм идсэний дараа тэр даруйд нь ус уувал суулгаж гэдэс өвдөж мэднэ.

2. Хар чавга
Хар чавга хар өнгөтэй учир бөөрөнд хамгийн тустай байдаг. Хар чавганы шим тэжээл нь нэлээд өндөр мөртөө ходоод, дэлүү болон нойронд тустай юм. Хар чавга нь витамин маш их агуулдаг учир цус төлжих, элэг, нүдийг хамгаалах чадвартай байдаг.

3. Туулайн бөөр
Туулайн бөөр нь чихэрлэг амтай бөгөөд бөөр муу хүн илүү идвэл зохимжтой байдаг. Мөн дэлүү, ходоодонд нэлээд тустай юм. Хөл нуруу нь өвддөг хүн туулайн бөөрийг түүхийгээр идвэл тустай байдаг. Гэтэл ходоод, дэлүү нь муу хүн түүхийгээр идэж болохгүй. Хуурах эсвэл будаатай хамт болгож идвэл тохиромжтой.

4.Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнө нь бөөрөнд тустай хүчиллэг амтай, зүрх, элэг зэрэгт сайн бөгөөд цус төлжүүлдэг байна. Бөөрөлзгөнө идвэл хүний биеийн эсэргүүцэх чадварыг сайжруулах, нүүрний өнгийг сайхан болгох, өтлөхөөс сэргийлэх чадвартай юм.
Бөөрөлзгөнө хүчиллэг амтай учир зарим хүн идэх дургүй байдаг. Энэ үед бөөрөлзгөний шүүс болгож зөгийн балтай хольж хөргөгчинд хөргөсний дараа идвэл амтны хувьд сайхан бөгөөд урт хугацаагаар хэрэглэж, хүч чадал өгч бэлгийн амьдралыг сайжруулах юм.
