Есдүгээр сарын 2-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Норвегийн шинэ хаан Хаакон VIII-д баярын цахилгаан илгээж, хаан ширээнд заларсанд нь баяр хүргэв.
Дарга Ши Жиньпин цахилгаандаа:
Хятад, Норвеги хоёр улс хоорондоо алс хол оршдог хэдий ч хоёр орны найрамдал эртний уламжлалтай. Норвеги нь БНХАУ-ыг хамгийн анх хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон Европын орнуудын нэг юм. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 72 жилийн хугацаанд Норвегийн хааны гэр бүлийн идэвхтэй дэмжлэгийн дор хоёр талын харилцаа эрчимтэй хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжийг авчирсаар ирсэн. Би Хятад, Норвегийн харилцааны хөгжлийг чухалчлан үздэг бөгөөд Хаан Хаакон VIII-тай хамтран хүчин чармайлт гаргаж, Хятад, Норвегийн найрсаг харилцааны шинэ хуудсыг бичихэд бэлэн байна гэж тэмдэгэсэн байна.
