solongonews
Хятадын Олон улсын Үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэн тун удахгүй болно
2026-09-03 10:55
Хятадын Олон улсын Үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэн тун удахгүй болно.

Хятадын Олон улсын Үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэн (CIFTIS) энэ оны 9-р сарын 9-нөөс 13-ны хооронд Бээжин хотноо болно. 2025 оноос хойш жил болгоны Үйлчилгээний худалдааны үзэсгэлэнг Бээжин хотын Шөүган цэцэрлэгт хүрээлэнгийн бүсэд зохион байгуулахаар тогтоосон байна.

Энэ үзэсгэлэнгээр 1800 гаруй компани үзэсгэлэн гаргах бөгөөд үүнд дэлхийн “Топ-500”-ны жагсаалтад багтсан 456 компани болон салбарын тэргүүлэгч компаниуд багтана. 100 орчим хурал, форум, 100 гаруй бизнесийн хэлэлцээр, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд анх удаа "Дэлхийд экспортлох үйлчилгээний сурталчилгааны үзэсгэлэнгийн бүс" зохицуулсан байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих, соёлын аялал жуулчлалын туршлагад чиглэсэн 11 бизнесийн маршрутыг нээж, урлагийн тоглолт, хэрэглэгчийн зах зээл зэрэг 74 дагалдах арга хэмжээг зохион байгуулна.


Редактор : Б.АРИУХАН
Зохиогч: ЖИ НИН,ЖАН ШАО
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл