
Орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 2-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Каир хотод Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисигийн гэргий Итисат Амертай цайны уулзалт хийж, жижиг гар урлалын үзэсгэлэн үзлээ.
Пэн Лиюань Итиссат Амертай Хятад, Египетийн найрамдал, хүмүүнлэгийн харилцаа, соёлын солилцоо зэрэг талаар дотно яриа өрнүүлэв.
Пэн Лиюань хатагтай.
- Египет улс урт удаан түүхтэй, соёлын гүн гүнзгий өвтэй орон бөгөөд үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь маш нарийн хийцтэй, Египетийн ард түмний оюун ухаан, авьяас чадвар болон өвөрмөц гоо зүйн мэдрэмжийг бүрэн харуулж байна гэж хэлэв. Тэрээр мөн Хятад, Египет хоёр орны соёлд олон ижил төстэй тал байдаг, хоёр орны уран бүтээлчид харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уламжлалт гар урлалыг өвлөн хадгалах болон харилцан суралцах үйл явцын дунд шинэ өнгө төрх, шинэ эрч хүчээр хөгжүүлэхийг хүсэж байна гэж илэрхийллээ.

