solongonews
Хятад-ШХАБ-ын боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны төв Тяньжинь хотод байгуулагдлаа
2026-09-03 15:59
Хятад-ШХАБ-ын боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны төв Тяньжинь хотод байгуулагдлаа

Хятад–Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны төв 9-р сарын 3-нд Тяньжинь хотноо албан ёсоор байгуулагдлаа. Энэ нь ШХАБ-ын гишүүн орнуудын боомтын нөөцийг хамтран ашиглах, харилцан давуу талаа нөхөх, хамтдаа хөгжихөд түлхэц үзүүлэхийн төдийгүй “Бүс ба Зам”-ыг хамтран чанартай бүтээн байгуулах, Бээжин–Тяньжинь–Хэбэй бүс нутгийн өндөр түвшний нээлттэй хөгжлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм.

Тяньжинь нь Хятадын ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтралцах чухал боомт хот болно. Тяньжиний Олон улсын худалдаа, усан тээврийн үйлчилгээний төвийн дэргэд байгуулагдсан тус төв нь ШХАБ-ын гишүүн орнуудын ложистик, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх нь лавтай. Мөн ШХАБ-ын гишүүн орнууд болон “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулагч орнуудтай боомтын хамтын ажиллагаа, үйлчилгээний сүлжээг цаашид улам өргөжүүлнэ.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл