solongonews
Галт тэрэг түлшээр биш тусаар аялна
2015-03-09 17:32
Хайлар-Бугат чиглэлийн 3004 дүгээр ээлжийн галт тэрэгний үйлчлэгчдийн үйл ажиллагаа.

“2 дугаар сарын 4-ний өдрөөс цагаан сарын үеийн тээврийн үйлчилгээ эхэлсэн болохоор бидний ажил их ачаалалтай болдог. Тус ээлжийн галт тэрэг үдээс хойш 4 цагийн үед Бугат хотод очиж, 2 цаг түр амраад үдээс хойш 6 цагт буцдаг. Ингэж аялаад зөндөө удсан байна.” гэж галт тэрэгний дарга Люү Вэньчи ярьж байлаа. Төмөр замын ажилтан Люү Вэньчи ажлын байрандаа байж, гэр бүлийнхэнтэйгээ хамт цагаан сарыг өнгөрөөх үе хуруу даран цөөхөн байлаа. Энэ жилийн цагаан сарыг тэрээр мөн л Хайлар-Бугат чиглэлийн 3004 дүгээр ээлжийн галт тэргэн дээр ажиллаж ажлын байраа сахиж явна.   

3 дугаар сарын 1-ний өдөр сурвалжлагч миний бие Тунляо хотын вокзалаас галт тэргэнд суусны дараа хоолны тасалгаанд зорчигчдод тасалбар нөхөн өгч байгаа галт тэрэгний даргатай ярилцаж суулаа. “3004 дүгээр ээлжийн галт тэрэгний аялагчдын ихэнх нь хөдөөнөөс хотод ажилладаг хүмүүс, оюутан сурагч, бас гаднаас эмнэлэгт биеэ үзүүлээд нутаг буцаж байгаа хүмүүс байдаг гэнэ. Тэдэнд тусламж хэрэгтэй болохоор бид эдгээр байдлыг нарийн ойлгох шаардлагатай гэж галт тэрэгний дарга ярина. Энэ үед оюутан бололтой нэгэн охин ханиадны эм авахаар Люү даргыг хайж ирэхэд, Люү ахлагч түүнийг дагуулан үйлчилгээний тасагт очиж эм авч өгөн тусална.  

 “Саяхан нэг оюутан залуу галт тэрэгний тасалбараа гээсэн гэнэ. Түүнд тусалж нэвтрүүлгээр дамжуулж нийтэд зарлаад өгөөч” хэмээн галт тэрэгний үйлчлэгчдэд захина. Маш завгүй ажиллаж байгаа даргыг хараад цагаан сарын тээврийн үеэр хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан маш олон дурсамжтай байх гэж бодон дэргэд нь байгаа үйлчлэгчээс асуув. Тэрээр гар утсаа гарган хүмүүсийн илгээсэн талархлын үгсийг үзүүлэхэд Сүнь Вэй гэдэг хүний илгээсэн энэ жилийн цагаан сарын тээврийн ажил эхэлсний эхний өдөр, Сүнь Вэй настай ээжтэйгээ хамт Ягши галт тэрэгний өртөөнөөс суусан байна. Ээж нь ходоодны хавдартай болсон болохоор явж суухад амаргүй бөгөөд хоол идэж чадахгүй байв. Галт тэрэгний дарга хэдэн үйлчлэгчтэйгээ хамт ээжид нь туслан галт тэргэнд оруулж, 9 дүгээр галт тэрэгний үйлчлэгч Ли Шюүмэй хэвтэх орыг нь сольж тохируулан, мөн ахлах тогоочоор шөл хийлгэж ээжид нь уулгасан байна. Энэ бүхэн Сүньвэйг догдлуулснаар тэрээр гэртээ хүрсэн даруйдаа талархлын захидал илгээсэн нь энэ байжээ.

“Ийм дурсамж олон байдаг. Зарим зорчигч туслалцаа хүсэх шаардлагатай болоход бид бүхэн чадлаараа тэдэнд тусална. Хүний нутагт ажил хийж яваа зорчигчдод халуун дулаан сэтгэгдэл үлдээж, бидний туслалцаа дэмжлэгийг  хүртсэн хүмүүс галт тэрэгнээс буухдаа санал хүсэлтийн дэвтэр дээр талархлын үг бичихээ огт мартдаггүй. Бид ч эдгээр талархлын үгсийг хараад сэтгэл их хангалуун байдаг. Сүүлийн жилүүдэд , галт тэрэгний нөхцөл сайжирч байна. Олон түмэнд үйлчилдэг болсны хувьд бид хичээн ажиллах хэрэгтэй. Зорчигчдын аялах тав тухтай нөхцөл боломжийг бүрдүүлэх нь бидний ажил үүрэг юм” гэж Люү дарга ярьж байлаа.  

      

Зохиогч: Буянтогтох
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл