solongonews
Азийн XX наадамд оролцох Хятадын багийг байгуулах ёслол болов
2026-09-04 15:59
Азийн XX наадамд оролцох Хятадын багийг байгуулах ёслол боллоо.

XX Азийн наадамд өрсөлдөх Хятадын баг тамирчдыг байгуулах ёслол 9-р сарын 4-ний өдөр Бээжинд боллоо. Баг тамирчдын бүрэлдэхүүнд 1274 гишүүн багтсан бөгөөд үүнд 815 тамирчин (404 эмэгтэй, 411 эрэгтэй) багтаж, тэд 38 спортын төрлийн 369 төрлийн тэмцээнд өрсөлдөх болно. 


Оролцох тамирчдын 548 нь Азийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд 306 нь өмнө нь Олимп болон Азийн наадамд оролцож байсан түүхтэй. 

Тус наадамд Хятадын баг тамирчид усанд сэлэлт, синхрон сэлэлт, бадминтон, бокс, уран сайхны гимнастик, трамплин гимнастик, буудлага зэрэг 13 спортын төрөлд өрсөлдөх бөгөөд 36 олимпийн аварга оролцох юм. 


2026 оны Нагояагийн Азийн наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний хооронд зохион байгуулна.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл