
5-нд Дундадын Худалдааны яамны Гадаад худалдааны хэлтсийн орлогч дарга Жи Лүсүнь хэлэхдээ: 2014 онд Дундад улс хилийн чанад дахь төмөр замын бүтээн байгуулалтын 348 төсөлд оролцсон нь өмнөх оныхоос 113 төсөл илүү байлаа. Дундад улсын төмөр замын техник, тоног төхөөрөмж гадаад худалдааны экспорт дахь өсөлтийн шинэ цэг болов. Өмнө нь дан ганц бүтээгдэхүүн л экспортолдог байсан бол өдгөө бүтээгдэхүүн, төсөл, техник, стандарт зэрэг бүх талын экспорт хийнэ гэжээ.
Жи Лүсүнь хэлэхдээ: -Төмөр замын тоног төхөөрөмж гадаад худалдааны экспорт дахь өсөлтийн шинэ цэг болов. Дундад улс 2011 онд ДХБ-д нэгдсэнээс хойш төмөр замын тоног төхөөрөмжийн экспорт асар хурдтай нэмэгдэж, 2001 онд 80 сая ам.доллар хүрэхгүй байсан төмөр замын тээврийн хэрэгслийн экспорт 2014 онд 3 тэрбум 740 сая ам.доллар хүртэл нэмэгдэж, жил тутамд 34.7 хувь өсөж байгаа нь Дундадын гадаад худалдааны экспортын өсөлтийн хурдаас 16.5 нэгж дээгүүр үзүүлэлт юм. 2014 онд төмөр замын тээврийн хэрэгслийн экспорт 19.3 хувь нэмэгдсэн нь мөн үеийн Дундадын гадаад худалдааны экспортын өсөлтийн хурдаас 3 дахин их байна гэлээ.

Холбогдох статистикт харуулснаар Дундад улс төмөр замын тоног төхөөрөмжөө 6 тивийн 80 гаруй улс, бүс нутагт, голдуу АСЕАН, Аргентин, Австрали, Америкийн зах зээлд экспортолж байна. Дээрх улс орнуудад экспортлогдсон хэмжээ Дундадын төмөр замын тоног төхөөрөмжийн экспортын ерөнхий хэмжээний талаас дээш хувийг эзэлж байгаа юм.
