9-р сарын 6-ны өдөр, Сэтгүүлч Хятадын Логистик ба Худалдан авалтын холбооноос мэдээллээр, 8-р сард Хятадын логистикийн салбарын хөгжил цэцэглэлтийн индекс 50.9 хувь болж, өмнөх сараас 0.5 нэгжээр өссөн байна. Логистикийн эрэлт хэрэгцээ өсөлтөө хадгалж, салбарын хөгжил цэцэглэлтийн индекс үргэлжлэн дээшилжээ. Үүнийд бизнесийн нийт хэмжээ, шинэ захиалга, ажил эрхлэлт гэх гурван үзүүлэлт дараалан өсөлттэй хэвээр байна.
Бүс нутгаар авч үзвэл, бизнесийн нийт хэмжээний индексийн сэргэлт харьцангуй жигд байна. Зүүн, төв болон баруун бүсийн бизнесийн нийт хэмжээний индекс тус тус 50.3 хувь, 50.7 хувь, 51.3 хувь болж, өмнөх сартай харьцуулахад тус бүр 0.4, 0.6, 0.5 нэгжээ өсжээ. Энэ нь бодит эдийн засгийн логистикийн үйл ажиллагаа бүс нутгуудын хоорондын уялдаа холбоо улам сайжирч, нийлүүлэлтийн сүлжээний дээд ба доод шатны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа бэхжиж буйг харуулж байна.
Аж үйлдвэрийн логистикийн хувьд цахилгаан, механик тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, автомашин болон эд ангийн үйлдвэрлэл, электрон эд ангийн үйлдвэрлэл зэрэг салбаруудын логистикийн эрэлт нэмэгдсэн байна. Эрчим хүчний бүтээгдэхүүний логистикийн үйл ажиллагаа сүүлийн хэдэн сарын тогтвортой хандлагаа үргэлжлүүлжээ.
